Хан-Уул
Мэдээлэл

ЗАСАГ ДАРГА ХУВААРИЙН ДАГУУ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн иргэдтэй хийх хуваарьт уулзалтаар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 7 иргэнийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар иргэдтэй алслагдсан хороодын эрүүл мэнд,  нийтийн тээврийн үйлчилгээ, байгаль хамгаалал, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр санал солилцон зарим асуудлыг холбогдох албан тушаалтнуудын хамт газар дээр нь шийдвэрлэлээ.