Хан-Уул
Мэдээлэл

АРХИНЫ ШАЛТГААНТ ЭМГЭГИЙН ИЛРҮҮЛЭГ БА ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЯЛДАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, ХУД-ийн Засаг даргын Тамгын газар хамтран “Архины шалтгаант эмгэгийн илрүүлэг ба тусламж, үйлчилгээний уялдаа” сэдэвт сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, Анагаах ухааны доктор О.Чимэдсүрэн,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Анагаах Ухааны доктор, профессор Н.Дэмидмаа,
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн ЭМТҮЧАБА-ны дарга Д.Одончимэг,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Н.Оюунчимэг,
Монголын донтох эмгэг судлаачдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Түмэндэмбэрэл нар хүрэлцэн ирж лекц орж дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилчид, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, хорооны хэсгийн байцаагч, нийгмийн ажилчид нийт 77 албан хаагчид хамрагдлаа.