Хан-Уул
Онцлох мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНД ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, 145 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн боллоо.

Өнөөдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус барилгын зураг төслийг “Алтайн газрын хүч” ХХК боловсруулж, барилга угсралтыг “Халзан хайрхан” ХХК хийж гүйцэтгэсэн.