Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨГЛӨӨ 5:00 ЦАГААС ЭХЭЛСЭН ЦАС ХУСАХ, ДАВС БОДИС ЦАЦАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн зам талбайн байгууллагууд бэлэн байдлыг ханган, жижүүрлэж ажиллалаа. Дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 13 байгууллага 242 хүний бүрэлдэхүүнтэй, 33 техник, 42 үлээгч төхөөрөмж, 13 явган замын моторт түрэгчээр халтиргаа гулгаанаас сэргийлэн, ажиллаж байна.  

Өнөөдрийн 09: 00 цагийн байдлаар зорчих хэсэг хэвийн давс цацан, явган замд үлээх төхөөрөмжөөр үлээлгэж, 42.5 тн давс, 26 тн бодис зарцуулснаас, нийт 1545 тн давс, 619 тн бодисын үлдэгдэлтэй цэвэрлэгээний ажил үргэлжилж байна.