Аяны хүрээнд ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээ 01 дүгээр сарын 31-ний өдөр 10:00-12:00 цагийн хооронд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулна.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, нэгдсэн удирдамжийн дагуу эзэмшил болон нийтийн эдэлбэр газрын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэх, орчны аюулгүй байдлыг ханган их цэвэрлэгээндээ өргөнөөр оролцохыг уриалж байна.