Хан-Уул
Мэдээлэл

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн засаг даргын Тамгын газраас байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт боловсруулах, түүнчлэн байгууллагын дэргэдэх Баримт нягтлан шалгах комисс болон Төрийн Архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт, eDoс ашиглалт, цахим захирамжлалын нөхөн баяжилт хийх, цаасан баримт болон цахим баримтын талаарх сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 28, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн дэргэдэх хэлтэс, алба, хороо, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 92 байгууллагын архив, бичгийн хэргийн асуудал хариуцсан албан хаагчид хамрагдлаа.