Хан-Уул
Мэдээлэл

ЖҮДО БӨХИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРСАН ТАМИРЧИД ЗУНЫ ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

Монголын хүүхдийн спортын VIII наадмын зуны спортын төрөл жүдо бөхийн Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 02 дугаар сарын 01-ний өдөр Монголын жүдо бөхийн холбоотой хамтран Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд:

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвадэмбэрэл

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Т. Уранчимэг

Хан-Уул дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэрэн нар оролцлоо.

Тэмцээнд 31 байгууллагын 460 гаруй өсвөр үеийн тамирчид бага, дунд, ахлах насны ангиллаар хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж, тэргүүн байрт шалгарсан тамирчид зуны шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Багийн нийлбэр дүнгээр:

Тэргүүн байрт: Р.Өлзийхишиг захиралтай, С.Батхүү дасгалжуулагчтай 34-р сургууль

Дэд байрт: Д.Дашдорж захиралтай, Ц.Адьяажаргал дасгалжуулагчтай 7 сургууль

Гутгаар байрт: Ө.Шүрэнцэцэг захиралтай, Баттогтох дасгалжуулагчтай 15-р сургууль тус тус шалгарлаа.