Нийслэлийн Засаг даргын А/61 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын Төрийн захиргааны удирдлагын дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ.
Шалгалтаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилт, үйл ажиллагааны төлөвлөгөө тайлан, архивын бүрдүүлэлт, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн ил тод байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, монгол хэлний тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа.
Үйл ажиллагааны явцад цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг тодорхойлон илэрсэн алдаа, зөрчилд шаардлага тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.