Хан-Уул
Мэдээлэл

АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Худалдан авах ажиллагааны албаны албан хаагчдад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа.

.Сургалтыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нээж үг хэлсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ Авлигын эсрэг хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтын талаар мэдээлэл өгч Үнэлгээний хорооны 40 гишүүнийг аливаа зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.