Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Авто замын аюулгүй байдлыг хангах зорилгоор хайс, хашлага засварлах, тэмдэг, тэмдэглэгээ суурилуулах, нөхөөс засвар хийх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тухайлбал Яармагийн гүүрний авто зам дагуу эвдрэл гэмтэлтэй 400 метр ган туузан хайс, хашлагыг засварлалаа. Мөн Хан-Уул дүүргийн 2-р хорооны орон сууцны хороолол болон туслах замын 4 байршилд хүйтэн асфальтбетон хольцоор нөхөөс, засвар, арчлалт хийлээ. Түгжрэлийг бууруулах хүрээнд 19, 20-р хорооны нутаг дэвсгэрт шинэ авто замын трассын 3D зураг боловсруулж, авто замын чигийн хөдөлгөөнийг зохицуулах 9 ширхэг босоо тэмдгийг шинээр суурилуулан ажиллалаа.