Хан-Уул
Мэдээлэл

“БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛЛАА

Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 326 дугаар ангитай хамтран 02 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд “Бид эх орны ирээдүй” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзлийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил нар оролцож, зэвсэгт хүчний үйл ажиллагааны мэдээллийг хүргэв.

Арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 4 сургуулийн 280 сурагч оролцлоо.