Хан-Уул дүүргийн үндэсний үйлдвэрлэгчид “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд оролцож, Цагаан сарын баярт зориулсан өргөн сонголттой бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Үзэсгэлэнгээс баярын хэрэгцээт бараа болох дээл, хувцас, хүнс, бэлэг дурсгал, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг нэг дороос худалдан авах боломжтой.
Тус үзэсгэлэн худалдаа “Соёолж молл”-ын 2 давхарт болон “Их наяд” худалдааны төвийн 5 давхарт энэ сарын 27-ны өдрийг хүртэл өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.