Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Батсайхан, Л.Хосбаяр, Б.Мягмар Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар өнөөдөр дүүргийн иргэдтэй уулзаж, “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.
Тус төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор 2040 он хүртэл 24 томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.Тухайлбал түгжрэлийг бууруулах хүрээнд 12, агаарын бохирдлыг буруулах 6, бусад 6 төсөл багтжээ.
Бүтээн байгуулалтын ажлыг 2040 он гэхэд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Хан-Уул дүүргийн иргэд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, санал хүсэлтээ солилцлоо.
Онцлох төслүүдийг дурдвал “Дагуул хот” уудын бүтээн байгуулалт, “Улаанбаатар метро” 19.4 км метроны ажил 4 дүгээр сараас эхэлнэ, 24.3 км үргэлжлэх “Улаанбаатар трамвай” төсөл 2027 онд ашиглалтад орно. Мөн Туулын хурдны зам, Тойрог зам, Өөдөө тэмүүлэх гүүр, Дүүжин замын тээвэр, Үйлдвэрүүд барих зэрэг төслүүдийн зураг төслийг боловсруулаад байна.