Хан-Уул
Мэдээлэл

ХАН -УУЛ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМД ГУТГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

“Мөрөөдлийнхөө төлөө-Шударга өрсөлдье” уриан дор Улаанбаатар хот, Орхон аймагт Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Наадамд 7 дүүрэг 15 аймгийн нийт 546 тамирчин 478 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн баг тамирчид спортын долоон төрөлд 7 дасгалжуулагч, 56 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож алтан медаль 5, мөнгөн медаль 6, хүрэл медаль 3 нийт 14 медаль хүртсэнээр дүүргүүдийн багийн нийлбэр дүнгээр гутгаар байрт шалгарлаа.

Энэхүү өвлийн наадамд анх удаа багтаж байгаа тусгай олимпын 2 төрөлд Хан-Уул дүүргээ төлөөлөн С.Эрдэнэбаатар захиралтай Б.Ганболд дасгалжуулагчтай 63-р сургуулийн 5 тамирчин оролцож гүйлтийн цана болон цасны гуталтай гүйлтийн төрлүүдэд өрсөлдөж хос хүрэл медаль хүртлээ.

Тэмцээндээ амжилттай оролцсон нийт багш дасгалжуулагчид, тамирчдадаа талархал илэрхийлье.