XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02-р сарын 24-ний өдрийн 26 дугаар зарлигаар салбартаа тэргүүлж, олон жил үр бүтээлтэй ажиллан эх орны хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулсан дүүргийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Төрийн дээд одон медалийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын-ын дарга Ч.Бат-Оргил, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг дарга Б.Цэрэн нар гардуулж, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ” -ийн одонгоор Д.Амгалан, Ж.Долгоржав, Ч. Жаргалсайхан,
Н.Жанзандулам, Ч.Ишдулам, Б.Идэштогтох, М.Батсүх, Б.Сайнхүү, О.Цагаач, Д.Цэрэнханд, Б.Шинэбаяр
“ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ” -ийн одонгоор А.Баттулга, Г.Дунгармаа,
“АЛТАНГАДАС” одонгоор, Ш.Алтангэрэл, Д.Адъяасүрэн, Д.Аюуш, Ш.Байгалмаа, П.Батхөгжил, Д.Батцэцэг, С.Гантуяа, Д.Дуламханд, Л.Зурехаан, П.Лхагвасүрэн, Д.Насанжаргал, А.Рагчаасүрэн, М.Пэлжид, Н. Цэрэнхорол, С.Цолмон, П.Цэдэнбал, Л. Юмчинсүрэн С.Энхтуяа, С.Эрдэнээ
“ЦЭРГИЙН ГАВЬЯ” -ны одонгоор С.Амарбаясгалан
“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медалиар Л.Жанчивдорж, Ж.Алимаа, Б.Батаа, Т.Батбилэг, Г.Дагидмаа, И.Дашпунцаг, И.Саранчимэг, Ж.Тунгалаг, Н.Хандсүрэн, Л.Энхтуяа нар шагнууллаа.