Зайсангийн гүүрийг өнөөдөр буулгаж дууссанаар шинэ гүүр барих өрөмдлөгийн ажлыг эхлүүллээ. Шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс 2022 оноос эхлэн уг гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан.