Гуравдугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан “Ахмад настны үзлэг”-т 40 иргэн хамрагдлаа. Үүнээс 5 ахмад настныг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хяналтад бүртгэсэн бол 13 ахмад настныг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт нарийн шинжилгээ, үйлчилгээнд хамруулахаар илгээлээ.
Ахмад настнуудын эрүүл мэндийг хамгаалах, шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамруулах үзлэг үргэлжилж байна.