Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН УГСРАЛТЫН АЖИЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд Яармаг-Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр тус төслийн барилга угсралтын ажил эхэллээ.

Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай баригдана.
Төслийн барилга угсралтын ажлыг энэ оны 12 дугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.