Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2025.04.08/ Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээг танилцууллаа. Мөн дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Шүүх шинжилгээний хэлтэс, Биеийн тамир, спортын хорооноос 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллээ хүргэлээ.

Зөвлөгөөний төгсгөлд Засаг даргын орлогч Ч.Базарзаяа хэлтэс, албадад үүрэг даалгавар өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл өглөө.