Хан-Уул
Мэдээлэл

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүрэг үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр боллоо.
Тэмцээнд 7 сургуулийн 10 багийн 160 сурагч, 30 багш дасгалжуулагч, 90 гаруй эцэг,эх, асран хамгаалагч оролцож, нээлтийн арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Ариунжаргал, Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг нар оролцлоо.
Тэмцээнийг Монголын хөгжөөн дэмжигчдийн холбооны шүүгчид шүүж аваргаа шалгарууллаа.
Бага нас:
I байр: Б.Анар захиралтай Нямтуяа дасгалжуулагчтай Орчлон сургууль
II байр: Ж.Маргад захиралтай Содгэрэл дасгалжуулагчтай Сингапур скүүл оф Монголиа сургууль
III байр: О.Бямбарагчаа захиралтай Баттуяа дасгалжуулагчтай Дүүрэн эрдэм сургууль
Дунд нас:
I байр: Ж.Маргад захиралтай Содгэрэл дасгалжуулагчтай Сингапур скүүл оф Монголиа сургууль
II байр: М.Батнасан захиралтай Дэлгэрмаа дасгалжуулагчтай 163-р сургууль
III байр: Д.Баянмөнх захиралтай Ичинхорлоо дасгалжуулагчтай Шинэ өнөөдөр сургууль
Ахлах нас:
I байр: Р.Өлзийхишиг захиралтай Чулуунцэцэг дасгалжуулагчтай 34-р сургууль
II байр: М.Батнасан захиралтай Дэлгэрмаа дасгалжуулагчтай 163-р сургууль
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байр: М.Батнасан захиралтай Дэлгэрмаа дасгалжуулагчтай 163-р сургууль
II байр: Ж.Маргад захиралтай Содгэрэл дасгалжуулагчтай Сингапур скүүл оф Монголиа сургууль тус тус шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээнд оролцсон нийт баг хамт олондоо талархал илэрхийлж дараа дараагийн тэмцээнд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.