2024 оноос нийслэлээс хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлснээр Хан-Уул дүүрэг энэ онд ногоон байгууламжийн арчилгааны талбайн хэмжээг 29.6 хувиар нэмэгдүүлж, нийт 37.5 га талбайн арчилгааны ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дүүргийн төв гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ногоон байгууламжийн арчилгааны ажил эхэллээ.
• Зүлэгт талбайн өнгөрсөн жилийн шарласан өвс, хуурай навч, хог хаягдлыг цэвэрлэх, тармах
• Мод, бут сөөгт цэнэг усалгаа хийх
• Модыг хэлбэржүүлэн засах, таналт, тайралт хийх
• Модны гол ишийг шохойн уусмалаар будаж, хортон шавьж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арчилгааны ажлуудыг, хуваарийн дагуу гүйцэтгэж байна.