Хан-Уул
Мэдээлэл

УЛААНБААТАР ХОТЫН ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ХОНОГТ 250 МЕТР.КУБ ЛАГ ШАТААНА

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 2025-2027 онд хоногт 250 метр.куб лаг шатаах хүчин чадалтай үйлдвэр барина. Уг үйлдвэр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгаж, хөрс, усны бохирдлыг бууруулна.
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатааж 5-6 метр.куб үнс болгох зориулалттай. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрээс хоногт гарах лагийн хэмжээ 238 тонн байх бол нийт лагийн хэмжээ 843,200 метр.куб хаягдмал нөөцтэй байхаар тооцжээ.