Хан-Уул
Мэдээлэл

ТҮЦ-ҮҮДИЙГ НҮҮЛГЭЖ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/237 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ.

Хан-Уул дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 286 ТҮЦ байгаагаас одоогийн байдлаар 39 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд  цэвэрлэгээ ариутгалын ажил үргэлжилж байна.