Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр болон Нийгмийн халамжийн тухай хуулийг сурталчлах зорилготой “Хөдөлмөр-Амьдралын баталгаа” өдөрлөгийг энэ оны 4 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч 400 гаруй иргэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар мэдээлэл авч, бизнес санаагаа хөгжүүлэх сургалтад хамрагдав. Мөн “АПУ” ХХК, “Говь” ХХК зэрэг нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн санал болгож буй ажлын байруудтай танилцаж мэдээлэл авлаа.