Хан-Уул дүүргийн Эко Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн болон Мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн эмч нарын хамтарсан баг ховор тохиолдох “Situs inversus totalis” эмгэгтэй эмчлүүлэгчид мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүллээ.
“Situs inversus totalis” нь бүх дотор эрхтнүүд эсрэг талд байрласан буюу баруун талд байрладаг эрхтэн зүүн талд, зүүн талд байрладаг эрхтэн баруун талд байрласан байдаг. Тус эмгэг нь хүн амын 0.01% буюу 10,000 хүн ам тутамд 1 тохиолддог аутосоммын рецессив хэлбэрээр нөхцөлддөг ховор эмгэг юм.
Мэс заслыг гүйцэтгэх оператораар зөвлөх зэргийн эмч Б.Алтангэрэл, туслахаар мэс заслын эмч Б.Сумьяа, Ж.Отгонбаяр нар ажилласан бол тус багт Б.Түвшинбаяр, Б.Жарденбек, Ш.Аззаяа, С.Цээсүрэн, Д.Эрдэнэсүрэн нар хамтран ажиллаж, Situs inversus totalis эмгэгтэй эмчлүүлэгчийн цөсний хүүдийг хэвлийн дурангийн мэс заслын аргаар 67 минутад аюулгүй авсан байна.