Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН ‘’ДӨЛ-2025’’ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд явуулсан цэрэг-спортын ‘’Дөл-2025’’ цогцолбор тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.


✅Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, Цэргийн штабын дарга, хурандаа Д.Баасанхүү, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Ү.Уянгасайхан нар оролцож, шилдэгээр шалгарсан баг, тамирчдад шагнал гардууллаа.
✅Тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 14 сургуулийн 14 баг, тамирчид 10 төрөлд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс

🏆 Тэргүүн байр – 26 дугаар сургуулийн “Сүлд” баг
🥈 Дэд байр – 60 дугаар сургуулийн “Цэгц” баг
🥉 Гутгаар байр – 15 дугаар сургуулийн “Зэв” баг
🏅 Тусгай байр – 7 дугаар сургуулийн “Хурд” тасаг  тус тус шалгарлаа.

Мөн ‘’Шилдэг эрэгтэй тамирчин’’-аар 60 дугаар сургуулийн сурагч А.Намуунбаяр, ‘’Шилдэг эмэгтэй тамирчин’’-аар 15 дугаар сургуулийн О.Номинзул нар тус тус шалгарч, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Өргөмжлөл”, дурсгалын зүйлээр тус тус шагнагдсан.