Тохижилт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, стандарт, орчны аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Хийморь хотхон орчмын авто зам, зогсоолыг засварлаж шинэчлэх, тоглоомын талбай, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнд:
- 836.8 м.кв талбай бүхий авто зам, 24 машины авто зогсоол
- 241.8 м.кв талбайд тоглоомын талбайн тохижилт
- Ус зайлуулах шугам сүлжээ
- Явган хүний зам талбайн тохижилт.