Хан-Уул
Мэдээлэл

ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 2025 онд 3000 гаруй м.кв талбайд цэцгийн мандал байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тухайлбал дүүргийн Засаг даргын 2025 оны А/103 дугаар захирамжийн дагуу “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ нь 2025 оны 3 дугаар сараас эхлэн зургаан төрлийн нэг наст гоёлын цэцгийн үрслэгээ, бойжуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Төлөвлөгөөний дагуу цэцэрлэгжүүлэлтийн ажил 2025 оны 6 дугаар сараас эхэлнэ.