Хан-Уул
Мэдээлэл

Мэргэжил бүхэн сайхан” нөлөөллийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

/2025.04.22/ Хан-Уул дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танхим”-аас ХУД-ийн төрийн өмчит ерөнхий боловсролын 18 сургуулийн 350 сурагчийг хамруулан “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа.


Энэхүү үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын газрын мэргэжилтэн Ц.Намжилмаа, Монголын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны тэргүүн Ш.Сосорбарам, МУИС-ийн Физикийн тэнхимийн дэд профессор, доктор Т.Төртогтох нар оролцож суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олоход чиглэсэн зөвлөгөө өглөө.
Мөн олон улсын болон үндэсний түвшинд сургалт явуулдаг дараах их, дээд сургууль, коллежиуд танилцуулга хийв:

• ШУТИС
• ШУТИС-ийн Политехник коллеж
• ХААИС
• Монгол-Солонгосын политехник коллеж
• Хүнс, технологийн политехник коллеж
• Аварга дээд сургууль
• Хангай дээд сургууль
• “Хүрээ” мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
Уг үйл ажиллагааг зохион байгуулснаар сурагчид ирээдүйд мэргэжил сонголт хийхэд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө авч олон талын мэдлэг ойлголтод үндэслэн мэргэжил сонголтоо зөв хийхэд туслах алхам боллоо.
Үйл ажиллагаанд оролцогчдын сэтгэгдлээс…
🗣 Сурагч Б.Энхжин (32 дугаар сургууль 10-р анги):
“Би өмнө нь ямар мэргэжил сонгохоо сайн мэдэхгүй байсан. Харин энэ үйл ажиллагаанд оролцсоноор физикийн чиглэлд сонирхолтой боллоо. Сансрын технологи үнэхээр гайхалтай байна гэж ойлголоо.”
🗣Хөдөө аж ахуйн их сургуулийн ИТС-ийн ахлах багш, доктор Ж.Алтанзул:
“Ийм практик үйл ажиллагаа нь хүүхдүүдийн нүдийг нээж, ирээдүйн сонголтод нь жинтэй дэмжлэг болж байна”