Хан-Уул
Мэдээлэл

“ӨВ ЗАЛГАМЖЛАЛЫН ХАРИЛЦААНД НОТАРИАТЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс дүүргийн 25 хороодын Засаг дарга нар болон зохион байгуулагчдад өв залгамжлалын тухай ойлголт, өвлөх эрхийн харилцаанд нотариатчийн хүлээх үүрэг, өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрх зүйн үндэслэлийн талаарх мэдлэг түгээх арга хэмжээг Монголын Нотариатчдын танхимтай хамтран зохион байгууллаа.

Сургалтыг Монголын Нотариачдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргал удирдан мэдээлэл хүргэж ажиллаа.