Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний хүрээнд үүрэг, даалгаврын биелэлт, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол болон албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээг танилцуулж, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.
Мөн төрийн албан хаагчдын ёс зүй, хувцаслалтын соёлыг хэвшүүлэх зорилгоор зарласан “Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сарын аяны хүрээнд байгууллагуудын дунд аялуулах “Туг”-ийг энэ удаад Дотоод аудитын албанд хүлээлгэн өглөө.
Мөн дүүргийн Засаг дарга Б.Цэрэн холбогдох хэлтэс, албадын удирдлагуудад чиглэл, үүрэг даалгавар өглөө.