Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос “ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САРЫН АЯН”-ыг 2025 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд ажлын байрны дэг журам, төрийн албан хаагчдын хувцаслалтын соёлыг хэвшүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүйтэй манлайллыг нэмэгдүүлэх уриалга бүхий “Ёс зүйтэй байгууллага, Ёс зүйтэй төрийн албан хаагч” тугийг Хан-Уул дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудаар аялуулж эхэллээ.
Тус арга хэмжээ нь төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд хувцаслалтын соёлоор үлгэрлэн, ёс зүйн хүрээнд санал, санаачлага хэрэгжүүлэх байдлаар албан хаагчиддаа манлайлал үзүүлж, үр дүнг хуваалцах, туршлага солилцох бөгөөд Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, орон нутгийн өмчит байгууллага, хороод нийт 55 байгууллага хамрагдана.