Хан-Уул
Мэдээлэл

“Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Жендэрийн үндэсний хорооны санаачилгаар Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороо “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг 2022 онд баталсан. Тус бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, ЖЭТБХтХууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэх, ажилтан ажил олгогчоор дамжуулан айл бүрт үр нөлөөг нь тэгш хүргэх хүрээнд практикт тулгарч буй шинэ сорилт бэрхшээлүүдийг жендэрийн мэдрэмжтэй шийдвэрлэхэд шаардлагатай бодлогын шийдлийг тодорхойлсон байдаг.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Бодлогын зөвлөлөөс Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын ач холбогдол, үр нөлөөг таниулах, харилцан туршлага солилцох зорилготой хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт”-ийн тайланг /21 аймаг, нийслэл, дүүргээр танилцуулсан бөгөөд уг тайлангаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нийслэлийн хэмжээнд Нэгдүгээр байр,  Улсын хэмжээнд Хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн байна.