Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос “ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯН”-ыг жилийн турш хэрэгжүүлнэ.
Аяны хүрээнд төрийн албан хаагчдын ажлын байрны дэг журмыг сахиулах, хувцаслалтын соёлыг хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйтэй манлайллыг нэмэгдүүлэх уриалга бүхий “Ёс зүйтэй байгууллага, Ёс зүйтэй төрийн албан хаагч” тугийг Хан-Уул дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудаар аялуулж эхэллээ.
Тугийг хүлээж авсан байгууллагын удирдах албан тушаалтнууд хувцаслалтын соёлоор үлгэрлэн, ёс зүйн санал, санаачилга хэрэгжүүлэх байдлаар албан хаагчидаа манлайлж, үр дүнг хуваалцах, туршлага солилцох бөгөөд Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, орон нутгийн өмчит байгууллага, хороод нийт 55 байгууллага хамрагдана.