Хан-Уул
Мэдээлэл Нэмэлт

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАЙРАНД ЯВАГДАЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 02-04-ний өдрүүдэд  зохион байгуулагдаж байна.

Хан–Уул дүүргийн Засаг даргын захирамжаар цэрэг татлагын үйл ажиллагаа Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн байранд явагдаж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Тамгын тамгын газрын дарга З.Буянт болон холбогдох албаны төлөөлөл  оролцлоо.

Монгол Улсын иргэд хэд хэдэн хэлбэрээр цэргийн албыг хаах боломжтой үүний нэг нь хугацаат цэргийн алба юм. Хугацаат цэргийн алба хаах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулж, цэргийн эрдэмд суралцаж, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хатуужил тэвчээртэй иргэн болон төлөвших боломжийг олгодог.