/2025.05.06/ Хаврын хуурайшилт эрчимжиж, ой, хээрийн түймрийн тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын Баруун Ширээт орчимд гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийн үеийн шуурхай хариу арга хэмжээний дадлага сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн анги, холбогдох байгууллагуудын нийт 237 албан хаагч оролцсон.
Сургуулилтын хүрээнд 2025 оны 4-р сарын 28-нд Богд ууланд гарсан түймрийн голомтод газар дээр нь галыг шуурхай унтраах ажиллагаа зохион байгуулж, нэрвэгдсэн иргэдэд анхны тусламж үзүүлэх, аврагчдыг нисдэг тэргээр тээвэрлэх дадлага сургалт хэрэгжүүллээ.