Хан-Уул
Мэдээлэл

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээн шинэ маршрутаар зохион байгуулагдана

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 10-наас эхлэн бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэлнэ.
Оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Тэгвэл энэ жилийн хувьд 5 км, 21, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ. Тодруулбал, 5 км зайд гүйгчид өнгөрсөн жилийнхтэй адил замаар гүйх боловч нар буруу тойрог гүйх бол 21, 42 км зайд гүйгчид “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур дугуйн замаар гүйж шинэ гүүр давснаар барианд орох юм.
Гүйлтийн маршрутыг ангилал тус бүрээр танилцуулж байна.