Монгол улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 7 дугаар тогтоолын 5.4, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 03/936 дугаартай “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх тухай зөвлөмж”, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/141 дүгээр захирамжийг тус тус үндэслэн төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албан бичгээ хос бичгээр хөтлөх чадварыг сайжруулах зорилгоор монгол бичгийн анхан, дунд шат, цахим бичвэрийн сургалтыг зохион байгуулж ажиллалаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран монгол бичгийн 15 багшийг урьж: Хан-Уул дүүргийн 25 хороо Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба Хан-Уул дүүргийн Ахмадын хороо Хан-Уул Агро ОНӨААТҮГ Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба Хан-Уул Яармаг ААТҮГ Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагын 175 албан хаагчдад монгол бичгийн сургалт зохион байгуулав.
Сургалтыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор төрийн албан хаагчдын хэрэгцээний судалгаанд тулгуурлан сургалтын агуулгыг боловсруулж, албан хаагчдын монгол бичгээр албан хэрэг боловсруулах чадварыг голлон анхаарч, өдөр тутам хэрэглэх чадварыг сайжруулахад анхаарлаа.
Сургалтын сэтгэл ханамжийн судалгаанаас үзэхэд сургалтын агуулга, зохион байгуулалт үр дүнтэй байсан бөгөөд цаашид цахим бичвэрийн агуулгын цагийг нэмэгдүүлэх, өөрийн ажлын орчинд суралцах боломжийг нэмэгдүүлэх, сурсан мэдлэг,чадвараа хэрэглээ болгоход чиглэсэн үйл ажиллагаа, тэмцээн, уралдаан зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.