Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн албан хаагчид 2580 гаруй мод, сөөг тарилаа

“Тэрбум мод” үндэсний өдрийн хүрээнд  “Нэг албан хаагч – Нэг мод” уриан дор Засаг даргын дэргэдэх 27 хэлтэс, албадын 630 гаруй албан хаагч, 2580 гаруй мод сөөг тарьж, усалгаа арчлалтын ажлыг гүйцэтгэлээ.

Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2025.5.10/ Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Агро паркийн 0.8 га талбайд зохион байгуулагдаж, албан хаагчид 10 гаруй төрлийн навчит болон шилмүүст мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр орууллаа.

Хан-Уул дүүрэг 2025 онд гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн талбай, тусгай зориулалтын ногоон бүсүүдэд 30,000 гаруй гоёл чимэглэлийн болон жимсний мод, сөөг тарихаар төлөвлөн ажиллаж байна.