Хан-Уул
Мэдээлэл

НОГООН БҮСИЙН ЭРГҮҮЛ ХЯНАЛТААР АЖИЛЛАЖ БАЙНА

  Дүүргийн ногоон бүс бүхий 8 чиглэлд 3 дугаар сарын 22-ноос эхлэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналтын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

/2025.05.10/Онцгой байдлын алба хаагчид ууланд алхаж, амарч байгаа 287 иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, заавар зөвлөмж хүргэлээ.

🌿🍀 Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах болон ил задгай гал гаргахыг хориглосон тухай мэдээллийг хүргэж ногоон бүсэд зорчиж байсан 345 тээврийн хэрэгслийг буулган ажиллаж байна.

Иймд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж

📌Ногоон бүсэд зорчихгүй байх

📌Зуслангийн бүсэд оршин сууж буй иргэд хашааны шар өвсөө шатаахгүй байх

📌Гагнуур хийхгүй байх

📌Ил гал гаргахгүй байх

📌Эргүүл хяналтын бүрэлдэхүүний заавар зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангахыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.