Сургалтын хүрээнд статистикийн тоон мэдээллийн ач холбогдол, хэрэглээ, ашиглалт, нөөц ашиглалтын хүснэгт болон салбар хоорондын тэнцэл судалгааны талаар танилцуулга хийж, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.
Мөн шилдэг мэдээлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулан шагнаж, урамшуулсан юм.
Нээлтийн үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн хэлэхдээ:
“Статистикийн мэдээллийн найдвартай эх үүсвэр болдог аж ахуйн нэгж, байгууллагууд нь холбогдох мэдээллийг цаг тухайд нь үнэн бодитой мэдээлснээр салбарын нөхцөл байдал, сорилт, боломжийг оновчтой тодорхойлохын зэрэгцээ, бодлого шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.