Хан-Уул
Мэдээлэл Нэмэлт

Дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн боллоо

Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн долоо хоног бүрийн мягмар гаригт зохион байгуулагддаг бөгөөд хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийгдэх ажлын үүрэг, даалгаврыг ЗДТГ-ын хэлтэс, албад, орон нутгийн өмчит байгууллагууд болон 1-25 хорооны Засаг дарга нарт өгч, хэрэгжилтийг хангуулан, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр:

  • Гэрэлтүүлгийн засвар, шинэчлэл

  • Газар чөлөөлөлт

  • Авто замын орц, гарц чөлөөлөх

  • Худаг засвар, шинэчлэл

  • Хог тээвэрлэлт

  • Түргэн үйлчилгээний цэгийн газар чөлөөлөлт

  • Мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчилгаа, хамгаалалтыг сайжруулах

Тулгамдаж буй эдгээр асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, нийтийн аж ахуйн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.