Хан-Уул дүүргийн Эко Нэгдсэн эмнэлгийн Удирдлагын зөвлөлөөс санаачлан 2025 оны 5-р сарын 13-ны өдөр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй илүү нягт хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хэлэлцүүлэг уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад 20 гаруй Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцож, ӨЭМТ-үүдийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар харилцан санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, зорилгыг тодорхойллоо.