Хан-Уул
Мэдээлэл

Удирдах албан тушаалтнуудад төрийн албан хаагчийн ёс зүйн илтгэл, сургалт зохион байгууллаа /2025.05.15/

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сарын аяны хүрээнд Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс алба, хороодын удирдах болон гүйцэтгэх албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт илтгэл, сургалт зохион байгууллаа.

Илтгэлийг Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны гишүүн, доктор М.Цэрэнбат удирдан төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэглээ, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, стресс ба ёс зүйн хамаарлын талаар танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулан удирдах болон гүйцэтгэх нийт 120 албан хаагчдыг хамрууллаа.