Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ҮРГЭЖИЛЖ БАЙНА

Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүрэг тавдугаар сарын Бямба, Ням гариг бүрт мод тарих арга хэмжээг зохион байгуулж байна.

– Засаг даргын Тамгын газрын албан хаагчид Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Эко ахмадын сувиллын гадна талбайд төгөл байгууллаа.
– Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын албан хаагчид 13 дугаар хороо, Агропаркийн талбайд мод тарилаа.
– Засгийн газрын харъяа байгууллага, яамд, нийслэлийн төр захиргааны байгууллагууд 14 дүгээр хороонд Түргэний цэцэрлэгт мод тарилаа.
– Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлын хүрээнд шинээр болон нөхөн тарилт хийх зэрэг ажлууд өрнөж байна.


Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг орчиндоо мод тарьж ургуулахыг уриалж байна.