Хан-Уул
Мэдээлэл

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АЛСЛАГДСАН ХОРООДОД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.

Өнөөдөр 12, 21 дүгээр хорооны иргэд үйлчилгээнд хамрагдсан бол маргааш буюу 5 дугаар сарын 18-ны өдөр дараах хуваарийн дагуу үргэлжилнэ:

  • 14 дүгээр хороо–10:00–13:00 цагийн хооронд Ерөнхий боловсролын 59-р дунд сургуулийн байр
  • 13 дугаар хороо – 14:00–17:00 цагийн хооронд Ерөнхий боловсролын 26-р дунд сургуулийн байр

Энэхүү үйлчилгээгээр иргэд дараах үйлчилгээг нэг дороос, шуурхай авах боломжтой. Үүнд:

  • Өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах
  • Хууль, эрх зүйн зөвлөгөө
  • Эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  • Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээ
  • Нийгмийн даатгалын зөвлөгөө, мэдээлэл
  • Татварын үйлчилгээ
  • Улсын бүртгэлийн үйлчилгээ: Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Тоон гарын үсэг, Гадаад паспортын зөвлөгөө
  • Газрын харилцааны талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл

“Явуулын нэг цэгийн үйлчилгээ” нд идэвхтэй хамрагдана уу