Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх 30 байгууллага, 25 хорооны үйл ажиллагаа, үр дүнг үнэлэх “Хяналт шинжилгээ, үнэлгээний программ”, Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Хяналт-шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ыг тус тус танилцуулж, оролцогчдоос прорграммны талаар асуусан асуултад хариулж, санал солилцлоо.