Хан-Уул
Мэдээлэл

“ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД” ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Энэрэнгүй үйлсийн талд” хүмүүнлэгийн аян Хан-Уул дүүргийн хэмжээнд 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эхэллээ. Энэхүү аян нь иргэд, байгууллагуудад гамшиг, ослын үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадлага олгох, хүнлэг, энэрэнгүй нийгмийг хамтдаа бүтээх зорилготой юм. Аяныг дэмжиж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүнээр элсэж, анхны тусламжийн сургалтад амжилттай хамрагдлаа.