Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” Нийслэлийн бүсийн зөвлөгөөн 2025 оны 05 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөний хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга, гишүүд болон нийслэлийн төрийн байгууллагуудын Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүн, нарийн бичгээр ажилладаг 300 төрийн албан хаагчид хамрагдлаа.