Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын Боксын тэмцээн Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд 2025 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн 218 тамирчин эрэгтэй 11, эмэгтэй 10 жинд өрсөлдсөнөөс спортын мастер Э.Гаваа
дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн шигшээ багийн тамирчид 12 медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр тэргүүн байрт шалгарлаа.

52кг: М.Анужин /RADIANCE/ 7 сургууль алтан медаль
57кг: А.Амина /RADIANCE/ 7 сургууль алтан медаль
46кг: А.Дагвадорж /RADIANCE/ 7 сургууль алтан медаль
50кг: Б.Агарзандан /RADIANCE/ 7 сургууль алтан медаль
48кг: О.Есөнхүслэн /RADIANCE/ 7 сургууль алтан медаль
54кг: У.Энэрэл /RADIANCE/ 7 сургууль мөнгөн медаль
63кг: М.Нандин-Эрдэнэ /RADIANCE/ 7 сургууль мөнгөн медаль
54кг: Б.Энххүслэн /RADIANCE/ 7 сургууль хүрэл медаль
66кг: Х.Батнаран /Эр зориг/ 118 сургууль алтан медаль
63кг: Н.Мөнхболд /Барселион/ 118 сургууль алтан медаль
60кг: Б.Маргад /Power up/ МБО сургууль мөнгөн медаль
52кг: Л.Эрхэмзаяа /Лхагва бокс/ МБО сургууль хүрэл медаль тус тус хүртлээ.
Тэмцээний шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ төлөөлөгч, Засаг даргын орлогч Ч.Базарзаяа хүрэлцэн ирж, шагнал гардууллаа.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа халуун баяр хүргэе.